Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Даланжаргалан-Бор-Өндөрийн замыг Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж байна

Даланжаргалан-Бор-Өндөр чиглэлийн 50 километр хатуу хучилттай авто замын ажлыг 2019 онд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар эхлүүлсэн.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Даланжаргалан-Бор-Өндөрийн замыг Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж байна
Даланжаргалан-Бор-Өндөрийн замыг Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж байна. Зураг: МҮОНРТ

Даланжаргалан-Бор-Өндөр чиглэлийн 50 километр хатуу хучилттай авто замын ажлыг 2019 онд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар эхлүүлсэн. Одоогийн байдлаар зам барилгын ажил 50.7 хувьтай үргэлжилж байна. Тус авто замын барилгын ажлыг “Билэгт зам” ХХК 2019-2020 онд хийж гүйцэтгэхээр авто замын 3 бригад, хоолойн 3 бригад, гүүрийн 1 бригад тус тус ажиллаж байна.

2020 оны батлагдсан төлөвлөгөөний дагуу 2020.03.15-нд ажлаа эхлүүлсэн бөгөөд төслийн хэмжээнд ИТА-12, механизмчин-65, аж ахуйн болон туслах ажилчид-25 буюу нийт 102 хүн хүчний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа юм.

Өнгөрөгч 7 хоногт хөрс хуулалт 90 хувь, зөөврөөр далан барих 84 хувь, ухмал 81 хувь, гүүрийн бригад бэлтгэл болох арматур матах, ПК22+050-д тэгшилгээний бетон цутгах зэрэг ажлыг гүйцэтгэжээ. Мөн хоолойн байршлыг тогтоож 9 дугуй хоолойн суурийг ухсан гэж ЗТХЯ-наас мэдээллээ.

Хуваалцах