Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Даланжаргалан суманд шинэ дотуур байр ашиглалтад орлоо

Шинэ оны босгон дээр Дорноговь аймгийн Даланжаргалан суманд 60 хүүхдийн багтаамжтай дотуур байр ашиглалтад орлоо.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Даланжаргалан суманд шинэ дотуур байр ашиглалтад орлоо
Даланжаргалан суманд шинэ дотуур байр ашиглалтад орлоо. Зураг: МҮОНРТ

Шинэ оны босгон дээр Дорноговь аймгийн Даланжаргалан суманд 60 хүүхдийн багтаамжтай дотуур байр ашиглалтад орлоо. Дотуур байртай болсноор сумын төвөөс 4-12 км-ын зайд байдаг хүүхдүүд тохилог байранд сууж, хичээл сургуульдаа явах боломж бүрдэж байна.

Өмнө нь зориулалтын бус байранд амьдарч байсан хүүхдүүд ийнхүү цэвэр устай, дотроо душтэй, боловсон ариун цэврийн өрөөтэй тохилог, дулаахан, зориулалтын байртай боллоо. Хүйтний улиралд машин тэрэг явах боломжгүй нөхцөлд хүүхдүүд сургуульдаа явж чадахгүй хичээлээ таслах тохиолдол дахиж гарахгүй гэж сумынхан ярьж байна. Дотуур байрыг БСШУЯ-ны захиалгаар улсын төсвийн 850 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьж ашиглалтад оруулжээ.

Дорноговь аймаг 14 сумтай. Энэ онд аймгийн төв Сайншанд, Замын-Үүд гэсэн том сумаас бусад сумдын дотуур байр сургууль, цэцэрлэгийн хүрэлцээний асуудлыг бүрэн шийдэж чадлаа гэж аймгийн Засаг дарга мэдээлж байна.

Дорноговь аймгийн хэмжээнд сүүлийн 6 жилийн хугацаанд 15 цэцэрлэг, 3 сургууль, 9 дотуур байрыг шинээр барьж зөвхөн боловсролын салбарт 30 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ.

Хуваалцах