Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Даланзадгад дулааны станцын шугам сүлжээг сольж байна

Даланзадгад дулааны станцын хуучин шугам 20-оод жилийн өмнө хийгдсэн.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Даланзадгад дулааны станцын шугам сүлжээг сольж байна
Даланзадгад дулааны станцын шугам сүлжээг сольж байна. Зураг: МҮОНРТ

Даланзадгад дулааны станцын хуучин шугам 20-оод жилийн өмнө хийгдсэн. Хүн ам олноор суурьшиж, барилга байгууламж орон сууцнууд ихээр баригдаж байгаа ийм чухал цагт ачааллаа дийлэхгүй бэрхшээлтэй тулгараад байгаа юм. Тиймээс энэ жил Даланзадгад дулааны станцын шугам сүлжээг сольж сайжруулж байна.

Есдүгээр сарын 15 гэхэд туршилт тохируулга хийгдэнэ. Аравдугаар сарын 1 гэхэд шугам сүлжээний ажил дуусаж хэрэглэгчдийг байнгын тасралтгүй найдвартай дулаанаар хангах юм. Энэхүү ажлыг "МЭЗ" ХХК орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэж байна.

Эх сурвалж: Өмнөговь аймгийн ЗДТГ

Хуваалцах