Даланзадгад хотын дэд бүтцийн ажлыг ирэх сард хүлээлгэн өгнө
Даланзадгад сумын гэр хороолол дахь цэвэр, бохирын шугам сүлжээг нэмэгдүүлэх зорилгоор дэд бүтцийн ажлуудыг хийсээр байна.
Мэдээллийн алба

Даланзадгад сумын гэр хороолол дахь цэвэр, бохирын шугам сүлжээг нэмэгдүүлэх зорилгоор дэд бүтцийн ажлуудыг хийсээр байна. 2016 онд Даланзадгад сумын хэмжээнд Жаал уул, Нисэх, Баруун сайхан, Зүүн сайхан чиглэлд нийт 15 км цэвэр, бохирын шугам сүлжээний ажил хийж байна. Стандартын дагуу буюу газрын өндөр намаас хамааран 50 см-1 метр хүртэл өндөр даланг хийж байгаа ажээ.
Түүнчлэн Даланзадгад сумын Хийд, Жаал уул чиглэлд 1400 метр дулааны шугам сүлжээг тавих ёстой ба уг ажил өнгөрөгч есдүгээр сарын 10-наас эхэлж өнөөдрийн байдлаар хэвийн үргэлжилж байна. Гэрээнд заасан хугацааны дагуу 11 дүгээр сарын 1-ний өдөр дулааны шугам сүлжээний ажлыг бүрэн гүйцэтгэж хүлээлгэж өгнө.


















