Даланзадгад сум 230 шахам гудамж, 400 гаруй км зам, талбайд цэвэрлэгээ, ариутгал хийлээ
Даланзадгад сум гэр хорооллын 230 шахам гудамж, 400 гаруй км зам, талбайд цэвэрлэгээ ариутгал хийлээ.
Мэдээллийн алба

Даланзадгад сум гэр хорооллын 230 шахам гудамж, 400 гаруй км зам, талбайд цэвэрлэгээ ариутгал хийлээ. Нийт 160 тонн ариутгалын уусмалаар халдваргүйтгэл хийжээ. Энэ үйл ажиллагаанд иргэд идэвхтэй оролцож, хамтран ажилласан гэж Даланзадгад сумын Засаг даргын орлогч Э.Мөнхболор хэллээ.
Шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Даланзадгад сум энэ ажлаа цаашид үргэлжлүүлэхээр тогтжээ. Шаардлагатай төсөв хөрөнгийг Засаг даргын нөөц сангаас гаргасан байна.


















