Даланзадгад сумын 500 га талбайд ойн зурвас байгуулжээ
Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч С.Мөнхбаяр болон холбогдох албаны хүмүүс таримал ой, ногоон байгууламжуудыг үзэж бодит байдалтай танилцлаа.
Мэдээллийн алба

Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч С.Мөнхбаяр болон холбогдох албаны хүмүүс таримал ой, ногоон байгууламжуудыг үзэж бодит байдалтай танилцлаа.
2007 оноос Монгол, Солонгосын хамтарсан “Ногоон хэрэм” төсөл хэрэгжиж, Өмнөговь аймгийн Булган, Ханбогд сумдад 1540 га талбайд заган ойжуулалт, Даланзадгад сумын хэмжээнд 500 га талбайд ойн зурвас байгуулсан байна. Ихэвчлэн говийн нөхцөлд ургах боломжтой жигд, улиас, чацаргана зэргийг тариалж, услалт арчилгааг хийж байна.


















