Даланзадгад сумын уст цэгийн тооллогыг хийжээ
Тэдний 2015 онд хийсэн онцлох ажлуудын нэг бол Даланзадгад сумын “Уст цэгүүдийн” тооллого. Тус сумын хэмжээнд нийт 291 уст цэг байдаг.
Мэдээллийн алба

Алтайн Өвөр Говийн сав газрын захиргаа нь Сав газрын хэмжээнд усны нөөцийг хомсдол, бохирдлоос хамгаалах, боломжит нөөцийг зөв зохистой ашиглах, нөхөн сэргээх орон нутгийн болон салбар дундын зохицуулалтыг хангах, усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөө, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Ус бохирдуулсаны төлбөрийн тухай хуулийг хэрэгжүүлдэг байна.
Одоогоор 12 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж буй юм. Тэдний 2015 онд хийсэн онцлох ажлуудын нэг бол Даланзадгад сумын “Уст цэгүүдийн” тооллого. Тус сумын хэмжээнд нийт 291 уст цэг байдаг.
Говьчуудын хувьд усаа хамгаалах зөв хэрэглэх гэдэг хамгийн анхаарал татсан асуудал байдаг аж. Уул уурхай, байгаль орчны салбар хариуцсан аймгийн Засаг даргын орлогч С.Мөнхбаяр тэдний үйл ажиллагаатай танилцаж, хамтран ажиллахаа илэрхийлжээ.


















