Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Далд шидэт ертөнц” үүдээ нээлээ

Тус үзэсгэлэнгийн нээлтийн зургуудаас хүлээн авна уу. “Далд шидэт реализм” үзэсгэлэн 2022 оны 04 сарын 19-өөс 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийг дуустал дэлгэгдэнэ

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Далд шидэт ертөнц” үүдээ нээлээ
“Далд шидэт ертөнц” үүдээ нээлээ. Зураг: МҮОНРТ

Дүрслэх урлагийн академи, Монголын уран зургийн галерей хамтран зохион байгуулж буй ОХУ-ын Дүрслэх урлагийн академийн ерөнхийлөгч, зураач З.К.Церетелийн “Далд шидэт реализм” үзэсгэлэн 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр буюу өнөөдөр Монголын уран зургийн галерейн 3 давхрын үзэсгэлэнгийн танхимд дүрслэх урлагийг шимтэн хүлээн авдаг эрхэм үзэгчдийнхээ өмнө чамин, тансаг бүхнээ дэлгэлээ.

Дэлхийн энх тайван, найрамдлыг аугаа урлагаар нэгтгэн гоо сайхан, уран мэдрэмжийн өнгө зохицлын эрч хүч, хүн төрөлхтний агуу суу билгийг харуулсан бүтээлүүдийг Монгол түмнийхээ мэлмийд хүргэхээр зорьсон нь энэхүү үзэсгэлэнгийн онцлог юм.

Тус үзэсгэлэнгийн нээлтийн зургуудаас хүлээн авна уу. “Далд шидэт реализм” үзэсгэлэн 2022 оны 04 сарын 19-өөс 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийг дуустал дэлгэгдэнэ.

Уран зургийн галерей

Хуваалцах