Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дамбадаржаагийн уулзвараас Шадивлангийн шинэ уулзвар хүртэлх замыг түр хаана

Дамбадаржаагийн уулзвараас Шаргаморьт, Хандгайт чиглэлийн авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлын хүрээнд Дамбадаржаагийн Цагдаагийн посттой уулзвараас Шадивлангийн шинэ уулзвар хүртэл

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дамбадаржаагийн уулзвараас Шадивлангийн шинэ уулзвар хүртэлх замыг түр хаана
Дамбадаржаагийн уулзвараас Шадивлангийн шинэ уулзвар хүртэлх замыг түр хаана. Зураг: МҮОНРТ

Дамбадаржаагийн уулзвараас Шаргаморьт, Хандгайт чиглэлийн авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлын хүрээнд Дамбадаржаагийн Цагдаагийн посттой уулзвараас Шадивлангийн шинэ уулзвар хүртэл авто замыг 2015 оны есдүгээр сарын 18-ны 22:00 цагаас есдүгээр сарын 21-ний 06:00 цагийн хооронд бүрэн хааж өнгө хучилт хийх болсныг мэдэгдье.

Иймд хотын төвөөс хойд чиглэлийн зуслан, зуслангаас хотын төв чиглэлд зорчих иргэд Сэлбэ голын зүүн эрэг дагуух Шадивлангийн авто замыг сонгож зорчино уу гэж Нийслэлийн Автозамын газраас мэдээллээ.

Хуваалцах