Дамжин суувал үнэгүй зорчих журам ирэх сарын 7-оос хэрэгжинэ
2015 оны 10 сарын 23-нны өдрийн НИТХ-ын ээлжит бус VI хуралдаанаар нийслэлийн тээврийн цахим төлбөрийн системтэй холбоотой цогц асуудлыг хэлэлцэн батласан билээ.
Мэдээллийн алба

2015 оны 10 сарын 23-нны өдрийн НИТХ-ын ээлжит бус VI хуралдаанаар нийслэлийн тээврийн цахим төлбөрийн системтэй холбоотой цогц асуудлыг хэлэлцэн батласан билээ. Тус хуралдаанаас 30 минутын дотор дараагийн автобусанд дамжин суувал нэг удаа үнэгүй байх шийдвэрийг гаргасан.
Энэхүү зохицуулалт нь зөвхөн цахим карттай иргэдэд үйлчлэх бөгөөд ирэх 11 сарын 07-ны өдрөөс хэрэгжиж эхэлнэ. Автобуснаас гарахдаа картаа уншуулснаар 30 минут тооцогдох юм байна. Харин нэг чиглэлийн автобуснаас буугаад 30 минутын дотор энэ чиглэлдээ суух юм бол хөнгөлөлт үйлчлэхгүй.


















