Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Дани: Гринланд дахь Америкийн оролцоог хүлээн зөвшөөрөхгүй

Данийн Ерөнхий сайд Мете Фредериксен 27-нд мэдэгдэл хийхдээ, Гринландын асуудлаар Данийн вант улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох аливаа үйлдлийг “хүлээн зөвшөөрөхгүй” гэж онцоллоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дани: Гринланд дахь Америкийн оролцоог хүлээн зөвшөөрөхгүй
Дани: Гринланд дахь Америкийн оролцоог хүлээн зөвшөөрөхгүй. Зураг: МҮОНРТ

Данийн Ерөнхий сайд МетеФредериксен 27-нд мэдэгдэл хийхдээ, Гринландын асуудлаар Данийн вант улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох аливаа үйлдлийг “хүлээн зөвшөөрөхгүй” гэж онцоллоо.

ТэрбээрКопенхаген хотноо хэвлэлд өгсөн ярилцлагадаа, Гринландын асуудлаар Данийн Засгийн газар болон Америкийн хооронд тодорхой санал зөрөлдөөн байгаа бөгөөд Данийн тал энэ асуудалд “маш хатуу чанга” ханддаг болохыг дурджээ.

Мөн Данийн Гадаад харилцааны сайд ЛарсенРасмуссен АНУ-ын Элчин сайдын яамны түр хамаарагчийг дуудан уулзаж, Гринланд дахь нууц ажиллагааны талаар тайлбар өгөхийг шаардсан байна.

Данийн Радио Телевизийн мэдээлснээр, АНУ-ын зарим өндөр албан тушаалтантай ойр дотно харилцаатай гурван америк иргэн сүүлийн үед Гринланд болон Америкийн хооронд олон удаа зорчиж, тухайн орон нутагт мэдээлэл цуглуулах зэргээр үйл ажиллагаа явуулжээ. Энэ нь Гринландыг Даниас хөндүүрүүлэх, АНУ-ын хараат болгох зорилготой байсан гэж үзэж байгаа аж.

Хуваалцах