Дани сүүлийн 183 жилд анх удаагаа гадаад өргүй улс боллоо
Данийн Засгийн газар өчигдөр 1.5 тэрбум америк долларын гадаад өөрөө барагдууллаа. Ингэснээр тус улс сүүлийн 183 жилд анх удаагаа гадаад өр төлбөргүй улс болж буй юм байна.
Мэдээллийн алба

Данийн Засгийн газар өчигдөр 1.5 тэрбум америк долларын гадаад өөрөө барагдууллаа. Ингэснээр тус улс сүүлийн 183 жилд анх удаагаа гадаад өр төлбөргүй улс болж буй юм байна.
Төв Засгийн газарт гадаад валютын зээл авах шаардлага байгаагүй тул өмнө нь өр зээлүүдээ үе шаттайгаар л бууруулж ирснийг Данийн Үндэсний банкнаас гаргасан мэдээлэлд тэмдэглэсэн байна. Гэхдээ энэ нь Дани улс бүр өр зээлгүй гэсэн үг биш юм. Тус улсын Засгийн газрын кроны үнэт цаасны өр бас бий.
Өнгөрсөн оны сүүлчээр л гэхэд Данийн төв Засгийн газрын үндэсний мөнгөн тэмдэгийн өр 635 тэрбум крон байсан нь ойролцоогоор 92 тэрбум ам.доллар юм. Гэхдээ бас Европын орнууддаа ДНБ-тэй нь харьцуулбал өрийн хэмжээ нь хамгийн бага улс нь Дани болдог байна.
Данийн Сангийн яамнаас мэдээлж байгаагаар тус улс хамгийн анх 1757 онд гадаад валютын зээл авч байжээ. Харин Данийн Сангийн яамнаас олж тогтоосноор тус улс хамгийн сүүлд 1834 онд л гадаад валютын өргүй болж байсан юм байна.


















