Дани улс J&J компанийн вакциныг дархлаажуулалтдаа ашиглахаас татгалзлаа
Дани улс "Johnson & Johnson" компанийн хөгжүүлсэн коронавирусний эсрэг вакциныг хүн амаа дархлаажуулах үндэсний хөтөлбөртөө ашиглахгүй байх шийдвэрийг гаргалаа.
Мэдээллийн алба

Дани улс "Johnson & Johnson" компанийн хөгжүүлсэн коронавирусний эсрэг вакциныг хүн амаа дархлаажуулах үндэсний хөтөлбөртөө ашиглахгүй байх шийдвэрийг гаргалаа. Дани улсад "Johnson & Johnson"-ийн вакцинаас 7 сая тунг захиалаад байсан ч дархлаажуулалтдаа ашиглаж эхлээгүй байсан юм.
"Johnson & Johnson" вакциныг цусны бүлэгнэл, судасны бөглөрөл үүсгэх хүндрэл дагуулах эрсдэл гарч болзошгүй гэдэг шалтгаанаар ийм шийдвэрийг тус улсын эрх баригчид гаргасан байна. "Johnson & Johnson" вакциныг ховор мөн л ийм хүндрэл дагуулдаг байж болзошгүй гэдэг шалтгаанаар Дани улс дархлаажуулалтынхаа үндэсний хөтөлбөртөө ашиглахаас татгалзсан Астразенекагийн вакцинтай адил технологиор хөгжүүлж үйлдвэрлэсэн юм.
Өмнө нь буюу өнгөрсөн 4 дүгээр сард АНУ-ын зохицуулах байгууллагынхан "Johnson & Johnson"-ийн вакциныг ашиглахыг хориглохоор төлөвлөж байсан. Гэвч Америкийн хүнс эмийн чанарын агентлаг тус улсад "Johnson & Johnson"-ийн 6,8 сая тун вакцин хийхэд судасны бөглөрөл үүссэн 6 тохиолдол гарсан учир хүндрэл эрсдэл багатай гэж дүгнэж байсан юм.


















