Дани улсын 130 гаруй булга үржүүлгийн фермд коронавирусний халдвар тархжээ
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Данид генетикийн мутацид орсон коронавирус булгаас хүнд халдварласан нэг бус тохиолдол гарсан гэх мэдээлэл авсан ч нэмэлт мэдээлэл хүлээж байгаа юм байна.
Мэдээллийн алба

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Данид генетикийн мутацид орсон коронавирус булгаас хүнд халдварласан нэг бус тохиолдол гарсан гэх мэдээлэл авсан ч нэмэлт мэдээлэл хүлээж байгаа юм байна.
Данийн Ерөнхий сайд МеттеФредериксен өнгөрсөн пүрэв гарагт хийлгэсэн хэвлэлийн бага хурлынхаа үеэр онц байдлын агентлаг, цэргийнхний дэмжлэгтэйгээр коронавирусний халдвартай булгануудыг устгах ажлыг эхлүүлж байгаагаа зарласан юм.

Харин Данийн мал эмнэлэг, хүнсний бүтээгдэхүүний удирдах газраас нийт 17 сая булга устгахаар төлөвлөснийг мэдээлж байна. Коронавирус Данийн нийт 130 гаруй булга үржүүлгийн фермд тархаад байгаа аж. Тус улсын Засгийн газраас булганы фермерүүдийн алдагдлыг нөхөхөд 323-441 сая ам.доллар шаардагдана гэж тооцоолжээ.
Дани улс булганы арьсны экспортоороо дэлхийд тэргүүлэгчдийн нэг бөгөөд өнгөрсөн жил л гэхэд булганы арьсны экспорт нь 475 сая ам.долларт хүрч байжээ.



























