Дани зүүний баримжаатай Засгийн газартай Хойд Европын 3 дахь улс болов
Дани улсад хамгийн залуу Ерөнхий сайдтай, зүүний баримжаатай шинэ Засгийн газар байгуулагдлаа.
Мэдээллийн алба

Дани улсад хамгийн залуу Ерөнхий сайдтай, зүүний баримжаатай шинэ Засгийн газар байгуулагдлаа. Социал демократ намын дарга энэ жил 41 настай эмэгтэй улс төрч Метте Фредериксен лхагва гарагт энэ улсын түүхэн дэх хамгийн залуу Ерөнхий сайд болж, Засгийн газраа байгуулснаар Дани улс зүүний баримжаатай Засгийн газартай Хойд Европын гурав дахь улс болж байна.
Метте Фредериксений удирдсан зүүний баримжаатай сөрөг хүчний таван намын бүлэг энэ сарын 5-нд болсон парламентын сонгуульд олонх болж, барууны төвч үзэлтэй улс төрч Ларс Лёкке Расмуссенийг Ерөнхий сайдаас нь буулгасан юм.
Гэвч зүүний үзэлтэй энэ Засгийн газар Даний эдийн засгийн бодлогыг сууриар нь өөрчлөх боломжгүй атал, залуу Ерөнхий сайд Фредериксен олон жил тогтсон хэт хэмнэлтийн дараа нийгмийн халамжийн зардлаа нэмэгдүүлнэ гэж амласныг хэвлэлүүд мэдээлж байна.


















