Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Данийн тусгай албадынхан Европын удирдагчдыг тагнаж чагнадаг байсан гэх шуугиан дэгдлээ

АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлаг Европын орнуудын удирдагчдыг тагнаж чагнахдаа Данийн тусгай албадынхны

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Данийн тусгай албадынхан Европын удирдагчдыг тагнаж чагнадаг байсан гэх шуугиан дэгдлээ
Данийн тусгай албадынхан Европын удирдагчдыг тагнаж чагнадаг байсан гэх шуугиан дэгдлээ. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлаг Европын орнуудын удирдагчдыг тагнаж чагнахдаа Данийн тусгай албадынхны сүлжээг ашигладаг байсан гэх шуугиан дахин газар аваад байгаа тухай Данийн олон нийтийн телевиз радиогийн Ди Ар болон Швед, Германы хэвлэлүүд мэдээлжээ.

Данийн цэргийн тагнуулын албаны 2012-2014 оны үйл ажиллагаатай холбоотой явуулсан мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд Европын удирдагчдыг тагнаж чагнасан гэдэг дүгнэлтийг гаргасан байна. Энэхүү мөрдөх ажиллагааны дүнд Швед, Норвеги, Франц, Германы өндөр албан тушаалтнууд нууц ажиллагааны бай болж байсныг мэдээлжээ.

Тодруулбал, Германы канцлер АнгелаМеркель, Ерөнхийлөгч Штайнмайер, Социал демократ намаас канцлерт нэр дэвшигч Пеер Штайнбрюк нарын нэрс багтсан байгааг хэвлэлүүд тэмдэглэсэн байна. Германы канцлерын тамгын газраас энэ мэдээлэлд тайлбар хийхээс одоогоор татгалзжээ.

Мөн Вашингтон дахь Үндэсний тагнуулын газар, Үндэсний аюулгүй байдлын агентлаг, Данийн цэргийн тагнуулын газраас ч хэвлэлийнхний тодруулгад хариу тайлбар өгөөгүй байна. Харин Германы Социал демократ намын нэр дэвшигч Штайнбрюк улс төрийн зорилготой шуугиант мэдээлэл хэмээн үзэж буйгаа илэрхийлжээ.

Үүнтэй зэрэгцэн Шведийн батлан хамгаалахын сайд энэ талаар бүрэн дүүрэн мэдээлэл өгөхийг холбогдох албаныхнаас шаардсан бол Норвегийн батлан хамгаалахын сайд тус мэдээлэлд нухацтай хандаж байгаагаа мэдэгджээ. АНУ-ын үндэсний аюулгүй байдлын агентлагт ажилладаг байсан, өндөр албан тушаалтнуудыг тагнаж чагнадаг Америкийн засгийн газрын хөтөлбөрийг ил болгосон Эдвард Сноуден Европын удирдагчдыг тагнаж чагнадаг байсан гэх мэдээллийг анх дэлгэж улмаар олон жил үргэлжилж байгаа энэхүү мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн юм.

Хуваалцах