Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Данийн зэвсэгт хүчин хойд туйлын бүс нутгийг хянах зориулалтын анхны хиймэл дагуулаа хөөргөжээ

Дани улсын зэвсэгт хүчин хойд тулын бүс нутгийг хянах зориулалтын хиймэл дагуулыг задгай сансарт, дэлхийн тойрог замд амжилттай гаргасан байна. Тус хиймэл дагуул нь хойд мөсөн далайн бүсийг хянах, ажиглах Данийн цэргийн зориулалтын анхны хиймэл дагуул хэмээн онцолж байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Данийн зэвсэгт хүчин хойд туйлын бүс нутгийг хянах зориулалтын анхны хиймэл дагуулаа хөөргөжээ
Данийн зэвсэгт хүчин хойд туйлын бүс нутгийг хянах зориулалтын анхны хиймэл дагуулаа хөөргөжээ. Зураг: МҮОНРТ

Дани улсын зэвсэгт хүчин хойд тулын бүс нутгийг хянах зориулалтын хиймэл дагуулыг задгай сансарт, дэлхийн тойрог замд амжилттай гаргасан байна. Тус хиймэл дагуул нь хойд мөсөн далайн бүсийг хянах, ажиглах Данийн цэргийн зориулалтын анхны хиймэл дагуул хэмээн онцолж байна.

Эх сурвалжуудын мэдээлснээр, энэ хиймэл дагуул хойд туйлын бүс нутагт байгаа хөлөг онгоц, нисэх онгоцнуудын байршлыг сансраас маш сайн өндөр нарийвчлалтайгаар олж илрүүлэх, мэдээлэл дамжуулах хүчин чадалтай хэмээн мэдэгджээ. Мөн үүнээс гадна дэлхий бөмбөрцгийн уур амьсгалын дулаарал, хойд туйлын мөсний хайлалт, цаг агаарын нөхцөл байдлыг судалж, хянах юм байна. Тус хиймэл дагуулыг Хятадын тээвэрлэгч пуужингийн тусламжтайгаар задгай сансарт гаргасан юм. Данийн эрх баригчдын үзэж байгаагаар дэлхийн тойрог замд илгээгээд байгаа энэ хиймэл дагуул нь уур амьсгалын дулаарал, туйлын мөсний хайлан багасаж байгаа талаарх болон бусад мэдээллийг сансраас харж хянах нь Хойд туйлын бүсийн улс орон болон бусад улс орны хувьд чухал ач холбогдолтой хэмээн онцолсон байна.

Энэ хүрээнд дэлхийн цаг уурын өөрчлөлттэй тэмцэж байгаа улс орнуудын хамтын ажиллагаанд томоохон хувь нэмэр оруулна гэж харж байгаа юм байна.

Хуваалцах