Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Данкон" маршийн эхний 40 байрт монгол цэргүүд завсаргүй түрүүлжээ

ИБНАУ-д явагдаж байгаа “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд АНУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэсэн дэд хурандаа С.Бат-Эрдэнэ захирагчтай Монгол Улсын Зэвсэгт хүчний VIII ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүн өчигдөр эх орондоо ирсэн билээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Данкон" маршийн эхний 40 байрт монгол цэргүүд завсаргүй түрүүлжээ
"Данкон" маршийн эхний 40 байрт монгол цэргүүд завсаргүй түрүүлжээ. Зураг: МҮОНРТ

ИБНАУ /Исламын Бүгд Найрамдах Афганистан Улс/-д явагдаж байгаа “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд АНУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэсэн дэд хурандаа С.Бат-Эрдэнэ захирагчтай Монгол Улсын Зэвсэгт хүчний VIII ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүн өчигдөр эх орондоо ирсэн билээ. Тэгвэл тус цэргийн багийнхан үүрэг гүйцэтгэх хугацаандаа гадаадын цэргийн алба хаагчдын дунд уламжлал болгон явагддаг “Данкон" маршийн тэмцээнд өндөр амжилт үзүүлсэн байна.

Тодруулбал, 20 гаруй орны 300 гаруй цэргийн алба хаагч оролцсон гүйлтийн тэмцээний эхний 40 байрыг манай энхийг сахиулагчид завсаргүй эзэлсэн байна. Тэргүүн байрт Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн дэд ахлагч Н.Баасандорж шалгарч, Дани улсын Элчин сайдын яамнаас шагнуулжээ. Багийн захирагчаасаа эхлээд 39 цэргийн алба хаагч маршийн тэмцээнд амжилттай оролцсонд гадаадын цэргүүд баяр хүргэж, амжилт хүссэн аж.

Эх сурвалж: "Соёмбо" сонин

https://gsmaf.gov.mn/index.php?comp=post&id=1324

Хуваалцах