Даншиг наадам Хүй долоон худагт үргэлжилж байна
“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж буй “Даншиг наадам-Хүрээ цам“ шашин соёлын наадам өчигдөр Хүрээ жахар цамын хурлаар эхэлсэн бол өнөөдөр Хүй долоон худагт аялал жуулчлалын үзэсгэлэн, Монголчуудыг даасан хэмээх их догшин сахиус Очирваанийг тахих тахилга, төрийн их туг болж ба
Мэдээллийн алба

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж буй “Даншиг наадам-Хүрээ цам“ шашин соёлын наадам өчигдөр Хүрээ жахар цамын хурлаар эхэлсэн бол өнөөдөр Хүй долоон худагт аялал жуулчлалын үзэсгэлэн, Монголчуудыг даасан хэмээх их догшин сахиус Очирваанийг тахих тахилга, төрийн их туг болж байсан 1924 онд анхлан МАН-ын анхдугаар хурлаар баталсан соёмбот тугийг залах ёслол, Өндөр гэгээний дүрийг залах, лам нарын тэмцээн, үндэсний бөхийн барилдаанаар үргэлжилж байна.
Барилдаанд Монгол Улсын арслан Р.Пүрэвдагва, улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ, Б.Гончигдамба, улсын өсөх идэр начин Э.Энхбат, Б.Сангисүрэн нарын тэргүүтэй 256 хүчтэн зодоглож байна. Өнөөдрийн хувьд дөрвийн даваа хүртэл барилдаж, маргааш түрүү бөх тодорно. Нэмж хэлэхэд, бөхчүүд сугалаагаар хоорондоо таарч барилдаж байгаа билээ.
Барилдааны завсарлагаар үндэсний сурын харваа, урлагийн тоглолт болж, “Уул усны домог” 350 уран нугараачийн үзүүлбэрээр өнөөдрийн арга хэмжээ өндөрлөнө. Харин маргааш бурхан багшийн Ринсрэл залах ёслол, их насны болон жороо морьдын уралдаан, үндэсний сурын харвааны үргэлжлэл явагдана.
Энэхүү наадмын бөх, морь, сур харваачдын бай шагнал улсын баяр наадмынхтай ижил юм.


















