“Даншиг наадам-хүрээ цам” маргааш эхэлнэ
Энэхүү наадам нь баяр гэхээсээ илүү түүх, ёс заншил, соёл уламжлалаа сэргээсэн чухал арга хэмжээ юм. Нөгөө талаар найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд гадны жуулчдыг татах, Монгол улсаа сурталчлах бас нэгэн чухал хөтөлбөр болон цаашид хэрэгжүүлэх боломжтой юм.
Мэдээллийн алба

“Даншиг наадам-хүрээ цам” шашин, соёлын наадам маргааш эртний түүхт Хүй 7 худагт эхлэх гэж байна. Энэхүү наадам нь баяр гэхээсээ илүү түүх, ёс заншил, соёл уламжлалаа сэргээсэн чухал арга хэмжээ юм. Нөгөө талаар найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд гадны жуулчдыг татах, Монгол улсаа сурталчлах бас нэгэн чухал хөтөлбөр болон цаашид хэрэгжүүлэх боломжтой юм.
Төрийн болон шашины мөн Монголчуудын өв уламжлал ёс заншил тэр чигээрээ даншиг наадамд шингэж үлдсэн байдаг. Тиймээс даншиг наадмын үеэр болдог байсан шашины болон соёлын уламжлалт олон ёслолыг ийнхүү сэргээж байна. Сүсэгтэн олны оролцох ёслолын талаар Гандантэгчинлэн хийдийн Олон нийттэй харилцах албаны ажилтан Ж.Одгарьд танилцууллаа.
Дашрамд дурьдахад, "Даншиг наадам-хүрээ цам” шашин соёлын наадмын үеэр эрийн гурван наадмаас гадна унзад голч нарын тэмцээн, ном хаях мэтгэлцэх зэрэг лам нарын тэмцээн болно.


















