Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Даншиг наадамд уралдах хурдан морьдыг “Хүй долоон худаг”-т бүртгэж байна

Монголын анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойг тохиолдуулан 100 жилийн өмнө Их хүрээнд тэмдэглэдэг байсан Даншиг наадмыг сэргээж, Бурханы шашинтай

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Даншиг наадамд уралдах хурдан морьдыг “Хүй долоон худаг”-т бүртгэж байна
Даншиг наадамд уралдах хурдан морьдыг “Хүй долоон худаг”-т бүртгэж байна. Зураг: МҮОНРТ

Монголын анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойг тохиолдуулан 100 жилийн өмнө Их хүрээнд тэмдэглэдэг байсан Даншиг наадмыг сэргээж, Бурханы шашинтай Монгол туургатнуудын эв нэгдийн баяр болгон тэмдэглэхээр зорьж буй энэхүү “Даншиг наадам – Хүрээ цам - 2015” наадамд уралдах хурдан морьдыг өнөөдөр 22 цаг хүртэл “Хүй долоон худаг”-т бүртгэж байна.

Маргааш буюу наймдугаар сарын 8-нд 09 цагаас Азарга, 14 цагт Соёолон, наймдугаар сарын 9-ний 9 цагаас Их нас, 10 цагт Жороо морины уралдаан болох юм.

Хуваалцах