Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Даншиг наадмаар соёл урлагийн болон худалдаа, үйлчилгээний 165 цэг ажиллаж байна

Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2025”-ын үеэр худалдаа, үйлчилгээний талбайг соёл урлагийн болон худалдаа, үйлчилгээний талбай гэсэн хоёр үндсэн хэсэг бүхий найман секторт хувааж, 165 цэгт үйл ажиллагаа явуулж байна. Энэ үеэр ил задгай, зөвшөөрөлгүй худалдааг хоригло

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Даншиг наадмаар соёл урлагийн болон худалдаа, үйлчилгээний 165 цэг ажиллаж байна
Даншиг наадмаар соёл урлагийн болон худалдаа, үйлчилгээний 165 цэг ажиллаж байна. Зураг: МҮОНРТ

Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2025”-ын үеэр худалдаа, үйлчилгээний талбайг соёл урлагийн болон худалдаа, үйлчилгээний талбай гэсэн хоёр үндсэн хэсэг бүхий найман секторт хувааж, 165 цэгт үйл ажиллагаа явуулж байна. Энэ үеэр ил задгай, зөвшөөрөлгүй худалдааг хориглож байгаа юм.

Дээрх найман секторт дараах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Тодруулбал,

  • “A”, “H” секторт есөн дүүргийн соёл, хүндэтгэл, бэлтгэлийн гэр болон асар;

  • “B” секторт хүнсний үйлдвэрийн үзэсгэлэн худалдаа, мэргэжлийн холбоод;

  • “С”, “D” секторт худалдаа, хоол үйлдвэрлэл;

  • “E” секторт явуулын хоолны машин;

  • “F”, “G” секторт хүүхдийн хөдөлгөөнт тоглоом, хүүхэд хуурайлах өрөө байрлаж байгаа юм.



Хуваалцах