Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Даншиг тэмдэглэхийг эсэргүүцэж, 560 сая төгрөгөө өөр зүйлд зарцуулахыг хүслээ

Үндэсний мэдээллийн төвд хэсэг иргэн наймдугаар сарын 8, 9-нд Хүй долоон худагт зохион байгуулагдах Даншиг наадмыг эсэргүүцэж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлд хандаж хүсэлт тавилаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Даншиг тэмдэглэхийг эсэргүүцэж, 560 сая төгрөгөө өөр зүйлд зарцуулахыг хүслээ
Даншиг тэмдэглэхийг эсэргүүцэж, 560 сая төгрөгөө өөр зүйлд зарцуулахыг хүслээ. Зураг: МҮОНРТ

Үндэсний мэдээллийн төвд хэсэг иргэн наймдугаар сарын 8, 9-нд Хүй долоон худагт зохион байгуулагдах Даншиг наадмыг эсэргүүцэж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлд хандаж хүсэлт тавилаа.

Даншиг наадмын талаар судлаач Л.Баярдалай танилцуулсан. Тэрбээр даншиг гэдэг бол нэг өнцгөөс нь харахад шашны утга агуулгаар анх бий болсон наадам боловч нөгөө утгаараа Монголын тусгаар тогтнол алдагдсаныг тэмдэглэх наадам байсан.

Даншиг наадмыг 1639 онд анхдугаар Богдыг хүндэтгэн ёслох үйл ажиллагаатай холбогдож анх хийж байсан. 1670-иад оны үед Монголд хамгийн том даншиг болсон. Тэр нь Манжийн хаанд дагаар орсныг тэмдэглэж, даншиг өргөж наадаж байсан түүх юм. Түүнээс хойш жил бүр даншиг наадмыг Манжийн хаанд хүндэтгэл үзүүлэх зорилгоор зохион байгуулж байгаад 1911 оны дараа Богд хаан өөрөө зарлиг буулгаж цуцалж, 1912 оноос хойш Ардын хувьсгалын наадмыг зохион байгуулж байгаа юм.

Сарын өмнө бид тусгаар тогтнол, улс үндэстэн сэргэн мандсаныхаа баярыг хийчихээд сар хүрэхгүй хугацааны дараа тусгаар тогтнолоо алдсаныхаа баярыг сэргээн хийх гэж байгаа нь ямар учиртай юм бэ гэдгийг тайлбарлахад тун хэцүү байна” гэсэн юм.

Тэд ард түмний татварын мөнгийг хий хоосон зүйлд их зарцуулж байна. Тиймээс энэ үргүй хоосон зардлаа хэрэгтэй зүйлд зарцуулаач ээ гэсэн хүсэлтийг хотын даргад тавьж байгаагаа илэрхийлэв. Мөн даншиг наадамд зарцуулах гэж буй 560 сая төгрөгийг ард түмний амьдралд хэрэг болохуйц хэд хэдэн санаачилгыг гаргаж байгаа юм. Тухайлбал, ХУД-ийн төрөх эмнэлгийг ашиглалтад оруулснаар 500-600 хүн шинээр ажлын байртай, үр тарианы салбарыг даатгаж үр тариагаа хамгаалах, эмнэлгүүдэд бөөрний дутагдлыг эмчлэх диализийн аппарат авах гэх мэт саналуудыг тавьж байгаа юм.

Хуваалцах