Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Даншигийн найман аваргын хөшөөт цогцолбор нээлтээ хийлээ

Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны 90 жилийн ойн баяр наадмын хүрээнд Хэнтий аймгийн төвд тус аймгаас төрөн гарсан даншгийн алдарт найман аваргын хөшөөт цогцолборыг барьж байгуулжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Даншигийн найман аваргын хөшөөт цогцолбор нээлтээ хийлээ
Даншигийн найман аваргын хөшөөт цогцолбор нээлтээ хийлээ. Зураг: МҮОНРТ

Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны 90 жилийн ойн баяр наадмын хүрээнд Хэнтий аймгийн төвд тус аймгаас төрөн гарсан даншгийн алдарт найман аваргын хөшөөт цогцолборыг барьж байгуулжээ. Энэхүү хөшөөт цогцолборын нээлтийн ёслол өнөөдөр боллоо.

Энэхүү хөшөөт цогцолборыг Хэнтий аймгийн Үндэсний бөхийн холбооноос санаачлан аж ахуйн нэгж байгууллагууд болон иргэдийн хандив тусламжаар барьж босгожээ. Даншгийн их аварга М.Мөррэнцэн, Г.Самдан, А.Цэвэгмэд, Н.Чойдорги, Р.Рэнцэн, Д.Цэдэн, Б.Намжилжав, С.Чүлтэм аваргуудын 3 метр, суурьтайгаа хамт долоон метр энэхүү хөшөө тус бүр 22 сая төгрөгөр бүтсэн байна.

Өндөрхаан хотын төв дэх Тамирчдын цэцэрлэгт сүндэрлэн боссон уг хөшөөт цогцолборын нээлтэд УИХ-ын гишүүн, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дархан аварга Б.Бат-Эрдэнэ, Хэнтий аймгийн ИТХ-ын дарга С.Пүрэвжав, Монгол Улсын харцага Э.Оюунболд, Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх, Хэнтий аймгийн Үндэсний бөхийн холбооны тэргүүн М.Хүдэрбаатар нарын зэрэг хүмүүс оролцож тууз хайчилсан юм. Ийнхүү Монгол Улсад үндэсний бөхийн 40 аварга төрөн гарсны найм нь төрөн гарсан Хан Хэнтий аймаг даншгийн аваргуудын хүндэтгэлийн хөшөөт цогцолбортой боллоо.

Хуваалцах