Дарь-Эхийн замыг хаах хугацаа түр хойшлогдлоо
Дарь-Эхийн замын эхлэл хэсэг буюу Сансарын Шатахуун түгээх станцаас хойш хуучин эцсийн буудал хүртэлх 1.2 км авто замын хөдөлгөөнийг өчигдөр оройны 22.00 цагаас хааж, хучилтын ажил гүйцэтгэх төлөвлөгөөтэй байсан ч бороо орсны улмаас хучилт хийх боломжгүй болж хугацаа нь хойшлогдлоо.
Мэдээллийн алба

Харин Баянбүрдийн тойргоос Цагаан байрны уулзвар хүрэх замын хөдөлгөөнийг өнөө орой хаах хэвээрээ байна. Учир нь энэ замд цаг агаарын нөхцөлөөс үл шалтгаалах сэтэлгээний ажлууд хийгдэх юм.