Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дараах гурван газраар үйлчлүүлсэн иргэдэд өөрийгөө тусгаарлахыг уриалж байна

"Covid-19"-ийн халдвартай нь тогтоогдсон иргэдийн ойрын болон дам хавьтлыг тогтоох, тусгаарлах,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дараах гурван газраар үйлчлүүлсэн иргэдэд өөрийгөө тусгаарлахыг уриалж байна
Дараах гурван газраар үйлчлүүлсэн иргэдэд өөрийгөө тусгаарлахыг уриалж байна. Зураг: МҮОНРТ

"Covid-19"-ийн халдвартай нь тогтоогдсон иргэдийн ойрын болон дам хавьтлыг тогтоох, тусгаарлах, шинжилгээнд хамруулах ажил үргэлжилсээр байна. үүнтэй холбоотойгоор 2020 оны арваннэгдүгээр сарын 9-ний өдөр

  • Сүхбаатар дүүргийн наймдугаар хороо Оюутны гудамж дахь “Говь гурван сайхан” төвд байрлах караокед 17.00-20.00 цагт

  • “Өгөөж” нэртэй цайны газарт 12.00-14.00 цагт

  • Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Топаз” зочид буудалд байсан иргэд өөрийгөө гэртээ, тэр дундаа гэр бүл, ойр дотныхноосоо ч тусгаарлахыг Нийслэлийн онцгой комисс, Нийслэлийн эрүүл мэндийн газраас уриаллаа.

Мөн ЭМЯ-ны 119, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн 80086928 дугаарын утсанд холбогдож зөвлөгөө, зөвлөмж авахыг хүсч байна.

Эх сурвалж: НЭМГ

Хуваалцах