Даргын зөвлөлийн ээлжит хурал боллоо
Үндэсний статистикийн хорооны даргын зөвлөлийн ээлжит хурал 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр болов. Хурлаар Төрийн албан хаагчийн улсын нэгдсэн тоо бүртгэлийн статистик мэдээлэл цуглуулах маягт, зааврын төсөл, Барилгын салбарын статистикийн үзүүлэлтүүдийг тооцох аргачлалын төслийг хэлэлцэж баталл
Мэдээллийн алба

Үндэсний статистикийн хорооны даргын зөвлөлийн ээлжит хурал 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр болов. Хурлаар Төрийн албан хаагчийн улсын нэгдсэн тоо бүртгэлийн статистик мэдээлэл цуглуулах маягт, зааврын төсөл, Барилгын салбарын статистикийн үзүүлэлтүүдийг тооцох аргачлалын төслийг хэлэлцэж баталлаа. “Төрийн албан хаагчийн улсын нэгдсэн тоо бүртгэлийн статистикийн албан ёсны мэдээний маягт, нөхөх заавар”-ыг батлагдсанаар нийт хэрэглэгчдийг төрийн албан хаагчийн статистикийн мэдээллээр цаг тухай бүр хангах, төрийн албан хаагчдын мэдээллийн нэгдсэн системтэй болох ач холбогдолтой юм.


















