Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Даргын зөвлөлийн ээлжит хурал өнөөдөр боллоо

Хурлаар ХАА-н салбарын албан ёсны болон захиргааны статистик мэдээллийн маягт, түүнийг нөхөх зааврын төсөл, Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын системийн мэдээллийг ашиглах маягт, маягт нөхөх зааврын төсөл, Авлигын статистикийн бүртгэлийн болон албан ёсны статистикийн маягт, түүний нөхөх за

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Даргын зөвлөлийн ээлжит хурал өнөөдөр боллоо
Даргын зөвлөлийн ээлжит хурал өнөөдөр боллоо. Зураг: МҮОНРТ

Хурлаар ХАА-н салбарын албан ёсны болон захиргааны статистик мэдээллийн маягт, түүнийг нөхөх зааврын төсөл, Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын системийн мэдээллийг ашиглах маягт, маягт нөхөх зааврын төсөл, Авлигын статистикийн бүртгэлийн болон албан ёсны статистикийн маягт, түүний нөхөх зааврын төсөл, Мэргэжлийн боловсролын салбарын статистикийн маягт, түүнийг нөхөх зааврын төсөл, Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогоос шалтгаалсан гэмтлийн статистикийн үзүүлэлтийг тооцох аргачлалын төсөл зэрэг 5 асуудлыг хэлэлцсэн.

Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилго, Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030 зэрэг төсөл, хөтөлбөрүүд, үндэсний бодлогын баримт бичгүүдийн хэрэгжилтийг дүгнэх, тайлагнах, НҮБ-ын ХХААБ-д мэдээлэл хүргүүлэх үзүүлэлтүүдийг бий болгож, гаргах зэргийн улмаас хөдөө аж ахуйн албан ёсны болон захиргааны статистикийн мэдээллийн маягтуудад зайлшгүй өөрчлөлт хийх, маягт шинээр боловсруулах шаардлагууд урган гарч ирсэн. Иймд Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны хэрэгцээ шаардлага, үзүүлэлтийг тооцох боломж зэрэгт үндэслэн одоогоор мөрдөгдөж байгаа захиргааны 7, албан ёсны маягт нийт 12 маягтыг шинэчлэн боловсруулж, хэлэлцүүллээ.

Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв (ГТСМТ)-тэй хамтран ажиллаж, нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгч этгээд (аж ахуйн нэгж, байгууллага, иргэд)-ийн цахим төлбөрийн баримтын мэдээллийг ашиглах, ангилал, кодыг сайжруулж, мэдээлэл солилцох чиглэлээр хамтран ажиллаж байгаа бөгөөд ГТСМТ-өөс манай байгууллагад мэдээллийг сервисээр өгөх боломж, нөхцөлийг бүрдүүлж байна. Уг мэдээллийг бизнес регистр, үнэ, эдийн засгийн статистик, өрх, нийгэм, эдийн засгийн судалгаа, үндэсний тооцооны мэдээ, тайланд ашигласнаар статистикийн мэдээллийн чанар, хамралт, уялдаа холбоо сайжирч, улмаар зардал, төсөв хэмнэгдэж, мэдээлэгч (статистикийн мэдээлэл өгч буй иргэн, аж ахуйн нэгж)-д өгөх ачаалал, мэдээллийн давхардал бууруулах ач холбогдолтой юм.

Авлигатай тэмцэх газар нь шинээр боловсруулагдсан авлигын хэргийн бүртгэлийн 30 маягт, заавартай уялдуулан өмнө мөрдөгдөж байсан 2 маягт, нөхөх заавраа шинэчилж, мөн бүртгэгдсэн авлигын хэргийн, яллагдагч хүн, хуулийн этгээдийн, хохирогч хүн, хуулийн этгээдийн 5 маягт, зааврын төслийг шинээр боловсруулан хэлэлцүүллээ.

Мэргэжлийн боловсролын статистик мэдээлэл нь Монгол Улсын “Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай” хууль, “Мэргэжлийн болон техникийн боловсролыг хөгжүүлэх 2016-2021 оны үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг үнэлж, дүгнэх, цаашид мэргэжлийн боловсрол, сургалтын талаар төрөөс авч, хэрэгжүүлэх бодлого, хөтөлбөрийг боловсруулахад шаардлагатай тоо, мэдээллийг бий болгоход чухал ач холбогдолтой юм.

Даргын зөвлөлийн хуралд ХХААХҮЯ-ны мэргэжилтэн н.Баясгалан, Б.Алтангэрэл, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын мэргэжилтэн С.Батхуяг, “Гааль татварын санхүүгийн мэдээллийн технологийн төв'' улсын үйлдвэрийн газрын дарга Т.Батбилэг, СЯ-ны Төсвийн орлого төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн Мягмаржав, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга эрхэлсэн комиссар Х.Буянтүмэн, Өргөдөл, гомдол, тоо бүртгэл хариуцсан ажилтан А.Мөнхтамир, гэрээт ажилтан Д.Цэвээндулам, ХНХЯ-ны Мэргэжлийн боловсрол, сургалтын бодлогын хэрэгжилтийн зохицуулах газрын дарга А.Халиунаа, мэргэжилтэн П.Болормаа нар байлцав гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

Хуваалцах