Дархан-Алтанбулаг чиглэлд замын гадаргуу мөстөж халтиргаа гулгаа үүссэн байна
Дархан-Сүхбаатар-Алтанбулаг чиглэлд замын гадаргууд 5-8 см хүртлэх зузаантай цас тогтсон, Дархан чиглэлд Ерөөгийн даваанаас Дархан самбар хүртлэх замд цас шуурч орсны улмаас замын зорчих хэсэг рүү цас хунгарлаж тогтсон.
Мэдээллийн алба

Мөн Арангатын давааны шуурхай хэсгийн замчид давааны огцом эргэлт тойруу дээр давс цацах арга хэмжээ аван ажиллаж байна.
Цаг агаар дулаан байгаа учраас зам дээрх цас мөстөж халтиргаа гулгаа ихээр үүсч байгаа тул Жолооч нар тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангаж, замын хөдөлгөөний дүрмээ баримтлан, анхаарал болгоомжтой, сонор сэрэмжтэй зорчихыг Автотээврийн үндэсний төвөөс зөвлөж байна!!!