Дархан аварга Б.Бат-Эрдэнийн дээд амжилтууд
Тодруулбал, 1992-1999 оны улсын баяр наадамд дараалан түрүүлж, 1994 онд арав даван түрүүлж, нийт 73 давааг зөвхөн түрүүгээр цуглуулсан билээ.
Мэдээллийн алба

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дархан аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ олон дээд амжилтыг тогтоосон.
Заалны барилдаанд хамгийн олон түрүүлсэн бөхөд бараг л тэргүүлэх байх. Дээрх 80 даваа бол зөвхөн улсын наадамд, дээр нь тасралтгүй авсан гайхамшиг юм.
Тодруулбал, 1992-1999 оны улсын баяр наадамд дараалан түрүүлж, 1994 онд арав даван түрүүлж, нийт 73 давааг зөвхөн түрүүгээр цуглуулсан билээ.
Үүн дээр нэмэгдээд 2000 оны их наадамд долоо давж, улсын гарьд Б.Гантогтоход элэг бүсээ тайлах хүртэл 80 давааг нийтдээ авч гайхамшигтай амжилт гаргасан юм. Карьерийнхаа турш улсын наадамд 7.72 даваа дундажласан нь мөн л дээд амжилт.


















