Дархан аварга Г.Өсөхбаяр, аварга Г.Эрхэмбаяр нар өвдөг шороодлоо
Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойд зориулсан Үндэсний баяр наадмын хүчит бөхийн барилдааны гурвын даваа үргэлжилж байна.
Мэдээллийн алба

Тус даваанп зодоглосон Дархан аварга Г.Өсөхбаяр Архангай аймгийн Хотонт сумын харьяат, Аймгийн арслан Б.Шаравдоржид, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, Улсын аварга Г.Эрхэмбаяр - Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, Аймгийн арслан Х.Наранбаярт тус тус өвдөг шороодож, энэ жилийн үндэсний их баяр наадмын барилдаанаа өндөрлөлөө.