Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Дархан аварга Х.Баянмөнхийн хөшөө төрөлх нутагт нь сүндэрлэлээ

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Зууны манлай бөх, Дархан аварга, Хорлоогийн Баянмөнхийн хөшөө цогцолбор Увс аймгийн Улаангом хотноо сүндэрлэлээ. Бөхөд элэгтэй түмэн олны хандив, дэмжлэгээр боссон энэхүү хөшөө нь 9 метр өндөртэй юм.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дархан аварга Х.Баянмөнхийн хөшөө төрөлх нутагт нь сүндэрлэлээ
Дархан аварга Х.Баянмөнхийн хөшөө төрөлх нутагт нь сүндэрлэлээ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Зууны манлай бөх, Дархан аварга, Хорлоогийн Баянмөнхийн хөшөө цогцолбор Увс аймгийн Улаангом хотноо сүндэрлэлээ. Бөхөд элэгтэй түмэн олны хандив, дэмжлэгээр боссон энэхүү хөшөө нь 9 метр өндөртэй юм.

Монголын тамирчдын дундаас төрсөн анхны Хөдөлмөрийн баатар, Монгол Улс, ОХУ-ын гавьяат тамирчин, XX зууны манлай монгол бөх, Монгол төрийн наадмын 10 түрүүг авсан Дархан аварга Х.Баянмөнхийн амжилтыг дархалсан тус хөшөөг уран барималч Б.Говьсайхан урласан байна. Хөшөөний бэлгэдэл нь далайн давалгаан дээр тогтох мэт дэлхийн хэмжээнд цойлон гарсан монгол бөх, харьшгүй хүчтэн. Араасаа олон хүчтэн төрүүлсэн бөхийн түүчээ гэдгийг илтгэн харуулжээ.

Хөшөөний нээлтийн үеэр Дархан аварга Х.Баянмөнх "Амьд сэрүүн ахуйдаа хөшөө цогцолбороо босгож байсан хүн Монголын спортын түүхэнд байхгүй. Зөвхөн миний хэрэг биш түмэн олны бахархал учраас би баяртай байна" гэсэн юм. Увс аймгийн 90 жилийн ойтой хамтатган хийж буй Монгол бөхийн их баярт "Шонхор" клубынхан ирж оролцлоо.

Хуваалцах