Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дархан дулааны цахилгаан станц ТӨХК-ийн суурилагдсан хүчин чадлыг 35 мВт-аар өргөтгөнө

Дархан, Сэлэнгийн районыг цахилгаанаар, Дархан хотыг дулааны эрчим хүчээр хангаж байгаа тус станц нь эрчим хүчний салбарын ууган үйлдвэрүүдийн нэг бөгөөд 1965 онд анх ашиглалтад оржээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дархан дулааны цахилгаан станц ТӨХК-ийн суурилагдсан хүчин чадлыг 35 мВт-аар өргөтгөнө
Дархан дулааны цахилгаан станц ТӨХК-ийн суурилагдсан хүчин чадлыг 35 мВт-аар өргөтгөнө. Зураг: МҮОНРТ

Дархан, Сэлэнгийн районыг цахилгаанаар, Дархан хотыг дулааны эрчим хүчээр хангаж байгаа тус станц нь эрчим хүчний салбарын ууган үйлдвэрүүдийн нэг бөгөөд 1965 онд анх ашиглалтад оржээ. Техник тоног төхөөрөмж хуучирч муудсан, үйлдвэрийн дотоод цахилгаан зарцуулалт нэмэгдэж байгаа талаар Дархан дулааны цахилгаан станц ТӨХК-ийн инженер техникийн ажилтнууд ярьж байсан юм.

Тус станц 2012 оноос ХБНГУ-ын хөнгөлөлттэй, урт хугацааны зээлийн хөрөнгөөр суурилагдсан хүчин чадлаа 35 мВт-аар өргөтгөх шинэ машин туслах тоноглолын хамт суурилуулах шинэчлэлийн ажил хийгдэж эхлээд байгаа ч тендерт шалгарсан компанийн буруугаас болж өргөтгөлийн ажил зогсонги байдалд оржээ. Эрчим зохицуулах хорооны дарга А.Тлейхан "Сүүлийн гурван жилийн хугацаанд компанийн санхүүгийн байдал сайжирсан байна. Үйлдвэрийн удирдлагууд техник технологийн шинэчлэлийн асуудалд онцгой анхаарах хэрэгтэй. Турбины шинэчлэлд зарцуулах нэмэлт хөрөнгийн асуудлыг хоёр орны Засгийн газрын хэмжээнд шийдвэрлэхээр ярилцаж, 3.5 тэрбум төгрөгийг улсын төсөвт суулган, Засгийн газрын зүгээс та бүхэнд онцгой ач холбогдол өгч байгаа. Гэхдээ хэн нэг нь ирж шинэчилж, өөрчилж өгөхийг хүлээх биш харин өөрсдөө илүү санаачилгатай ажиллах шаардлагатай”-г сануулж байсан юм.

Хуваалцах