Дархан, Эрдэнэтийн замд цасан шуургатай байна
Шинийн нэгэн, хоёрны өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байсан ч өнөөдрөөс зарим аймгуудаар цасан шуурга шуурч эхэлж байна.
Мэдээллийн алба

Шинийн нэгэн, хоёрны өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байсан ч өнөөдрөөс зарим аймгуудаар цасан шуурга шуурч эхэлж байна. Тодруулбал, дөнгөж сая Авто тээврийн үндэсний төвөөс авсан мэдээллээр Дархан, Сэлэнгэ, Орхон, Хөвсгөл аймгуудын чиглэлд цасан шуургатай байгаа аж.
Тиймээс дээрх аймгууд руу зорчиж байгаа иргэд, жолооч нарыг замын нөхцлийг зөв тооцоолж, тохирох хурдыг сонгон анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.


















