Дархан хотод суух ерөнхий консул томилогдлоо
Дархан-Уул аймагт ерөнхий консулаар томилогдон ажиллаж байсан И.С.Мостыка албан үүргээ амжилттай гүйцэтгэн нутаг буцаж байгаатай холбогдуулан А.Ц.Доржиевыг түүний оронд Дархан хотод суух ерөнхий консулаар томилсон байна.
Мэдээллийн алба

Дархан-Уул аймагт ерөнхий консулаар томилогдон ажиллаж байсан И.С.Мостыка албан үүргээ амжилттай гүйцэтгэн нутаг буцаж байгаатай холбогдуулан А.Ц.Доржиевыг түүний оронд томилсон байна. Тэрээр өмнө нь ОХУ-ын гадаад харилцааны яамны Улан-Үдэ хотод суугаа төлөөлөгч, ОХУ-аас Украйн улсад суугаа ерөнхий консул, ОХУ-ын гадаад хэргийн яамны нэгдүгээр газрын ерөнхий зөвлөх зэрэг томоохон албыг хашиж байв. Цаашид 2 хотын хамтын ажиллагааг өргөжүүлэн урьд өмнө нь хийж байсан ажлуудаа үргэлжлүүлэн хийхийн зэрэгцээ олон шинэлэг арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байгаа гэдгээ ерөнхий консул А.Ц.Доржиев мэдэгджээ.


















