Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Дархан хотод суух консулыг хүлээн авч уулзлаа

Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг өнөөдөр ОХУ-аас Дархан хотод суух Ерөнхий консул А.Ц.Доржиевийг хүлээн авч уулзаж хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дархан хотод суух консулыг хүлээн авч уулзлаа
Дархан хотод суух консулыг хүлээн авч уулзлаа. Зураг: МҮОНРТ

Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг өнөөдөр ОХУ-аас Дархан хотод суух Ерөнхий консул А.Ц.Доржиевийг хүлээн авч уулзаж хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Уулзалтын үеэр Дэд сайд Д.Ганхуяг Ерөнхий консул А.Ц.Доржиевд Консулын экзекватурыг гардуулж цаашдын ажилд нь амжилт хүслээ.

Ерөнхий консул А.Ц.Доржиев нь 1958 онд төрсөн. ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Багшийн дээд сургууль, Гадаад худалдааны академи, Дипломатын академийг тус тус дүүргэсэн. 1998-2002 онд Оросын Холбооны Улсын Гадаад харилцааны яамнаас Бүгд Найрамдах Буриад Улсын Улаан-Үд хотноо суугаа төлөөлөгч, 2002-2005 онд Украйн Улсын Симферополь хотод суугаа Оросын Холбооны Улсын Ерөнхий консул, 2007-2011 оны хооронд Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд зөвлөх, 2011-2013 онд Оросын Холбооны Улсын Гадаад харилцааны яамны Азийн газарт ахлах зөвлөх, ерөнхий зөвлөхөөр тус тус ажиллаж байжээ.

Хуваалцах