Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дархан хотын бохир усны менежментийг Хөгжлийн банктай хамтран сайжруулна

“Дархан хотын бохир усны менежментийг сайжруулах төсөл”-ийг Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэхээр боллоо.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дархан хотын бохир усны менежментийг Хөгжлийн банктай хамтран сайжруулна
Дархан хотын бохир усны менежментийг Хөгжлийн банктай хамтран сайжруулна. Зураг: МҮОНРТ

“Дархан хотын бохир усны менежментийг сайжруулах төсөл”-ийг Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэхээр боллоо. 20 сая америк долларын хөнгөлөлттэй болон энгийн эх үүсвэрээр санхүүжүүлэх төсөл хэрэгжсэнээр Орхон-Сэлэнгийн сав, Хараа голын эрэг дагуух нутгийн иргэд болон Дархан-Уул аймгийн төвд тав тухтай амьдрах орчин бүрдэх юм. Цаашлаад энэ бүс нутаг нь металлургийн цогцолбор, барилгын материалын болон хөнгөн, хүнсний үйлдвэрлэл, газрын тос боловсруулах үйлдвэр, эрчимжсэн ХАА, тээвэр ложистик, шинжлэх ухаан, боловсрол гээд бүхий л салбарын төвийн бүсийн тулгуур төв болон хөгжих нөхцөл бүрдэнэ гэж мэргэжилтнүүд үзэж байгаа юм. Тус аймгийн “Төв цэвэрлэх байгууламж”-д шинэчлэл хийснээр хэрэглээний бохир усыг стандартын шаардлагад нийцүүлж цэвэрлэх, бүтээмж өндөртэй, эрчим хүчний хэмнэлтэй шинэ технологийн тоног төхөөрөмж бүхий цэвэрлэх байгууламжтай болох аж.

Хуваалцах