Дархан мэргэн, гавьяат тамирчин Ш.Даваахүүгийн нэрэмжит сурын талбай бий болжээ
Уг талбайг дээрх сумын “Тосон идэр мэргэн” холбооны харваачид өөрсдийн хөрөнгөөрөө засч тохижуулсан байна.
Мэдээллийн алба

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, Монгол Улсын дархан мэргэн, гавьяат тамирчин Ш.Даваахүүгийн нэрэмжит сурын талбай бий болжээ.
Уг талбайг дээрх сумын “Тосон идэр мэргэн” холбооны харваачид өөрсдийн хөрөнгөөрөө засч тохижуулсан байна.
Ш.Даваахүү нь улсын баяр наадамд таван удаа түрүүлэхдээ хоёрт нь дөчин сумнаас нэг ч алдаагүй амжилтыг үзүүлсэн билээ. Иймд түүний энэхүү гавьяат хадгалж, ийнхүү нэрийджээ.
Мөн тэрбээр энэхүү шинэ талбайн суурин дээр 30 жилийн өмнө анхны сумаа тавьж байсан аж.


















