Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Дархан Минж”-ийн уулзварыг өргөтгөн шинэчилж нээлээ

“Гудамж” төслийн хүрээнд 33 уулзварыг шинэчлэхээр төлөвлөснөөс долоо дахь уулзварын шинэчлэлийн ажил дуусч өнөөдөр албан ёсоор нээлээ.

ЗГ
Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Дархан Минж”-ийн уулзварыг өргөтгөн шинэчилж нээлээ
“Дархан Минж”-ийн уулзварыг өргөтгөн шинэчилж нээлээ. Зураг: МҮОНРТ

“Гудамж” төслийн хүрээнд 33 уулзварыг шинэчлэхээр төлөвлөснөөс долоо дахь уулзварын шинэчлэлийн ажил дуусч өнөөдөр албан ёсоор нээлээ.

“Нарантуул” худалдааны төв рүү чиглэсэн замуудын огтлолцол учраас хөдөлгөөн ихтэй, байнга түгжрэл үүсдэг энэ уулзварыг өргөтгөн шинэчилснээр зорчих хэсгийн нэвтрэх чадвар сайжирна. Өмнө нь таван эгнээтэй байсан чиглэлүүд найм, дөрвөн эгнээ бүхий зорчих хэсэгтэй болжээ.

“Гудамж” төслийн хүрээнд Өргөө, Саппоро, Дарь-Эх, Сансар, Тээврийн дээд сургууль, Дамбадаржаагийн гэсэн зургаан уулзварыг өргөтгөн шинэчилж ашиглалтад оруулаад байгаа.

Өнөөдрийн байдлаар 9 уулзварын зам барилгын ажил ид өрнөж байгаагаас энэ долоо хоногт дахин 4 уулзварын шинэчлэл дуусаж хүлээлгэн өгөх юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Түлхүүр үг:дархан минжийн уулзвар
Хуваалцах