Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Дархан Монгол ногоон нэгдэл” ТББ-ын нэхэмжлэлтэй шүүх хуралдаан хойшиллоо

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шүүхэд өчигдөр Дархан Монгол ногоон нэгдэл ТББ-ын нэхэмжлэлтэй шүүх хуралдаан болж өндөрлөлөө.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Дархан Монгол ногоон нэгдэл” ТББ-ын нэхэмжлэлтэй шүүх хуралдаан хойшиллоо
“Дархан Монгол ногоон нэгдэл” ТББ-ын нэхэмжлэлтэй шүүх хуралдаан хойшиллоо. Зураг: МҮОНРТ

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шүүхэд өчигдөр Дархан Монгол ногоон нэгдэл ТББ-ын нэхэмжлэлтэй шүүх хуралдаан болж өндөрлөлөө. Шүүх хуралдаан захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсэгт заасныг үндэслэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сүндэръяагаас гаргасан “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай хүсэлт”-ийг хянан хэлэлцээд “Хүсэлтийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамж гарч, уг захирамжид хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Давж заалдах журмаар гомдол гаргахаар болсон тул Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх уг захирамжийг хянан хэлэлцэж, анхан шатны шүүхэд ирүүлэх хүртэл тодорхойгүй хугацаагаар хойшлуулав.

Эргэн сануулахад, нэхэмжлэгч “Дархан Монгол ногоон нэгдэл” ТББ-ын зүгээс Ерөнхий сайдын 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 27 дугаар захирамж, 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 94 дүгээр захирамж, 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 99 дүгээр захирамж, 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 123 дугаар захирамжийг илт хууль бус хэмээн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шүүхэд хандсан юм.

Хуваалцах