Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дархан сумын 15 дугаар багт эко сургууль барина

Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багт УИХ-ын гишүүн Б.Жавхлангийн санаачилгаар Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр нэг ээлжиндээ 960 хүүхэд суралцах хүчин чадалтай сургууль барихаар төлөвлөжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дархан сумын 15 дугаар багт эко сургууль барина
Дархан сумын 15 дугаар багт эко сургууль барина. Зураг: МҮОНРТ

Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багт УИХ-ын гишүүн Б.Жавхлангийн санаачилгаар Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр нэг ээлжиндээ 960 хүүхэд суралцах хүчин чадалтай сургууль барихаар төлөвлөжээ. Эко сургууль барихтай холбогдуулан тус багийн иргэдээс санал сонсох нээлттэй хэлэлцүүлэг боллоо.

Хэлэлцүүлэгт холбогдох удирдлагуудаас гадна 15 дугаар багийн иргэдийн төлөөлөл оролцож сургуулийн орчинд ногоон байгууламж, олон төрлийн спортын талбай байгуулж олон улсын стандартад нийцсэн бусад аймаг орон нутагт жишиг болохуйц сургуулийг барьж байгуулахыг хүссэн юм.

Эдийн засаг хүндрэлтэй байгаа энэ үед боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийг хэрэгжүүлж байгаа УИХ-ын гишүүн Б.Жавхлан, аймгийн Засаг дарга С.Насанбат нарт иргэд талархалтай хандаж байсан юм. Төслийг хэрэгжүүлэгч байгууллагууд иргэдтэй уулзалт хийсний дараагаар аймгийн Засаг дарга С.Насанбаттай уулзлаа. Уулзалтаар иргэдээс ирсэн хүсэлтийн дагуу газрын хэмжээг нэмэгдүүлэх, Байгаль орчинд нөлөөлөх байдал зэрэгт үнэлгээ хийж хамтран ажиллахыг хүссэн юм.

Нэг ээлжиндээ 960 хүүхэд суралцах боломжтой тус эко сургуулийн барилгын зураг төсөв ирэх 3 дугаар сард бэлэн болох юм байна. Ингэснээр Дархан сумын 15 дугаар баг буюу Хүслийн хотхоны хажууд байрлах эко сургуулийн барилгын ажил эхэлнэ.

Эх сурвалж: Дархан-Уул аймгийн ЗДТГ

Хуваалцах