Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дархан сумын сургууль 20 гаруй жил дотуур байргүй хичээллэж байна

“Өвсний үндэс” хөтөлбөрт хичээлийн байрны халаалт, цахилгааны шугамыг шинэчлэх төсөл хүсэлт хүргүүлж, энэ онд 170 сая төгрөгийн хөрөнгө оруулалт авахаар болжээ.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дархан сумын сургууль 20 гаруй жил дотуур байргүй хичээллэж байна
Дархан сумын сургууль 20 гаруй жил дотуур байргүй хичээллэж байна. Зураг: МҮОНРТ

Хэнтий аймгийн Дархан сумын дунд сургуулийг анх 1936 онд байгуулсан. Энэ хичээлийн жилд 25 багш ажилтан, 160 сурагчтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Тус сургууль сүүлийн 20 гаруй жил дотуур байргүй хичээллэж байгаа юм. Япон улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Өвсний үндэс” хөтөлбөрт хичээлийн байрны халаалт, цахилгааны шугамыг шинэчлэх төсөл хүсэлт хүргүүлж, энэ онд 170 сая төгрөгийн хөрөнгө оруулалт авахаар болжээ. Гэхдээ хэзээ дотуур байртай болох нь тодорхойгүй хэвээр байна гэж Хэнтий аймгийн Дархан сумын дунд сургуулийн захирал н.Бадамханд хэллээ.

Хуваалцах