Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дархан цаазат газар орон сууц барьсаар байна

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар Дархан цаазат газар орон сууцны зориулалтын барилга барихыг хориглодог. Гэтэл Богдхан уулын Дархан цаазат газар Зайсан, Яармаг орчимд аялал жуулчлалын зориулалтаар газар авчихаад орон сууцны барилга барьж байна. Тэгвэл энэ мэтээр хууль зөрчиж барьсан

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дархан цаазат газар орон сууц барьсаар байна
Дархан цаазат газар орон сууц барьсаар байна. Зураг: МҮОНРТ

Дархан цаазат газар барьсан орон сууцны барилгыг “Аялал жуулчлалын төв”, “Амрагчдын сууц” нэрийн дор улсын комисс хүлээж авдаг байна. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар Дархан цаазат газар орон сууцны зориулалтын барилга барихыг хориглодог. Гэтэл Богдхан уулын Дархан цаазат газар Зайсан, Яармаг орчимд аялал жуулчлалын зориулалтаар газар авчихаад орон сууцны барилга барьж байна. Тэгвэл энэ мэтээр хууль зөрчиж барьсан барилгыг улсын комисс яагаад хүлээж авдаг вэ. Тухайлбал, МCS компанийн хоёр ч барилгыг улсын комисс хүлээж авчээ.

Нийслэлийн нутаг дэвсгэрт барьсан 17-оос дээш давхар барилгыг Барилга хот байгуулалтын яамны комисс хүлээж авдаг. Харин 17-оос доош давхартай барилгын ашиглах зөвшөөрлийг Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас олгодог байна.

Энэ талаар бид Барилга хот байгуулалтын яамны мэргэжилтэн н.Цэлмэгээс тодрууллаа.

Түлхүүр үг:дархан цаазат газар
Хуваалцах