Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дархан-Уул аймаг 2030 он хүртэлх газрын төлөвлөгөөгөө боловсрууллаа

Дархан-Уул аймаг “Газар зохион байгуулалт”-ын төлөвлөгөөгөө шинэчилж байна. 2030 он хүртэл ерөнхий төлөвлөгөө боловсруулж байгаа юм

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дархан-Уул аймаг 2030 он хүртэлх газрын төлөвлөгөөгөө боловсрууллаа
Дархан-Уул аймаг 2030 он хүртэлх газрын төлөвлөгөөгөө боловсрууллаа. Зураг: МҮОНРТ

Дархан-Уул аймаг “Газар зохион байгуулалт”-ын төлөвлөгөөгөө шинэчилж байна. 2030 он хүртэл ерөнхий төлөвлөгөө боловсруулж байгаа юм. Газар зохион байгуулалтын 2015-2030 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөг боловсруулах ажлын тендерт шалгарсан “Гео Ботаник” компанийн зөвлөх инженер И.Мягмаржав Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг 12-16 жилээр хийдэг гэлээ.

2013 онд аймгийн “Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө”-ний хугацаа дуусч түүнээс хойш жил жилээр төлөвлөгөө хийж иржээ. Шинэ төлөвлөгөөг сайн боловсруулж, амжилттай хэрэгжүүлвэл Дархан хотын оршин суугчид утаагүй, эрүүл, таатай орчинд амьдрах юм. Мөн 2017 оноос бүх төрлийн хатуу хог хаягдал боловсруулж, шатахуун болон цахилгаан үйлдвэрлэх төсөл хэрэгжвэл тус аймгийн хог хаягдлын асуудал бүрэн шийдэгдэнэ гэж “Тахько” компанийн ТУЗ-ийн дарга Л.Буянбат танилцуулж байна. Дээрх хоёр төлөвлөгөөг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд танилцуулж, хэлэлцүүлэх юм байна.

Хуваалцах