Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дархан-Уул аймаг оны шилдэг эмэгтэйчүүдээ тодрууллаа

“Эрдэм боловсрол, эрч хүч, эв нэгдэл-Хамтын хөгжил” уриатай Дархан-Уул аймгийн Эмэгтэйчүүдийн Холбооноос эрхлэн “Дарханы бүсгүйчүүд” шинэ жилийг зохион байгуулж, оны шилдэг эмэгтэйчүүдийг тодруулдаг уламжлалтай.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дархан-Уул аймаг оны шилдэг эмэгтэйчүүдээ тодрууллаа
Дархан-Уул аймаг оны шилдэг эмэгтэйчүүдээ тодрууллаа. Зураг: МҮОНРТ

“Эрдэм боловсрол, эрч хүч, эв нэгдэл-Хамтын хөгжил” уриатай Дархан-Уул аймгийн Эмэгтэйчүүдийн Холбооноос эрхлэн “Дарханы бүсгүйчүүд” шинэ жилийг зохион байгуулж, оны шилдэг эмэгтэйчүүдийг тодруулдаг уламжлалтай.

Дөрөв дэхь жилдээ зохион байгуулж тус шинэ жилийн цэнгүүнд УИХ-ын гишүүд, аймгийн удирдлагууд оролцож, Дарханыхаа бүсгүйчүүдэд хүндэтгэл үзүүлсэн юм. Дарханчууддаа ахуйн болон ундны цэвэр усаар хангах нэр хүндтэй бөгөөд өндөр хариуцлагатай ажлаа нэр төртэй гүйцэтгэхийн зэрэгцээ 2010 оноос Нэгдсэн эмнэлгийн Сэтгэц наркологийн тасагт хэвтэн эмчлүүлж буй үйлчлүүлэгч нарыг нийгэмшүүлэх хүмүүнлэгийн ажлыг сайн дураар хийж ирсэн энэрэнгүй үйлстнүүд болох “Дархан-Ус суваг” ХК-ийн Ариутгах татуургын албаны машинист Н.Даваажав, Т.Элбэгзаяа нарыг Дархан-Уул аймгийн 2016 оны “Шилдгийн шилдэг эмэгтэйчүүд”-ээр тодруулан өргөмжилсөн байна.

Мөн “Шилдэг ачлалт эмэгтэй”-ээр Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасгийн сувилагч Ц.Алтантуяа, “Шилдэг багш эмэгтэй”-ээр Дархан-Уул аймгийн Үндэсний лаборатори “Оюуны ирээдүй” цогцолбор сургуулийн бага ангийн багш Ц.Уранцэцэг, “Шилдэг инженер эмэгтэй”-ээр “ДДЦС” ТӨХК-ийн тооцооны инженер Я.Ганхуяг нар тус тус шалгарч, цом өргөмжлөлийн эзэд болжээ.

Тус аймгийн Эмэгтэйчүүдийн холбооны дэргэд хөөрөг даалин урлах, зүү орох хатгамал, зүймэл даавуу, туузан хатгамал, хайчилбар гээд 10 гаруй төрлийн сургалтыг явуулдаг. Энэ ч утгаараа шинэ жилийн цэнгүүний урилга, энгэрийн зүүлт, ширээний дугаар зэргийг бүгдийг гараар урласан нь ирсэн зочдын талархлыг хүлээсэн юм.

Ийнхүү ирэх онд 55 жилийнхээ ойтой золгох гэж буй Дархан-Уул аймгийн Эмэгтэйчүүдийн Холбоо 2016 оны шинэ жилийн баяруудын салхийг хагалж, 12 дугаар сарын 03-ны өдөр ажил амжилтаа дүгнэлээ.

Эх сурвалж: "Дарханы мэдээ" сонин

Хуваалцах