Дархан-Уул аймаг шинэ технологиор тоноглогдсон цэвэрлэх байгууламжтай болно
Азийн хөгжлийн банкны урт хугацааны хөнгөлөлттэй зээлээр 2018 оноос эхлэн Дархан-Уул аймагт “Дархан хотын бохир усны менежментийг сайжруулах МОН- 3244/3245” төсөл хэрэгжиж эхэлсэн.
Мэдээллийн алба

Азийн хөгжлийн банкны урт хугацааны хөнгөлөлттэй зээлээр 2018 оноос эхлэн Дархан-Уул аймагт “Дархан хотын бохир усны менежментийг сайжруулах МОН- 3244/3245” төсөл хэрэгжиж эхэлсэн.
2018 онд барилга угсралтын ажил 35 хувьтай байсан бол энэ онд 90 хувьд хүргэх зорилтыг дэвшүүлжээ. 2020 оны зургаадугаар сард түлхүүр хүлээлгэн өгөх нөхцөлтэйгөөр энэхүү төсөл бүрэн дуусгах юм байна.
Өчигдөр аймгийн Захирагчийн ажлын албаны дарга Э.Равжаадэлгэрэхээр ахлуулсан ажлын хэсэг төслийн үйл явцтай газар дээр нь танилцаж сарын гүйцэтгэлийг хангуулах, шаардлагатай техникийн шийдэл, тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэж төлөвлөсөн ажлаа цаг хугацаанаас нь хоцроохгүйгээр бүрэн дуусгахыг үүрэг болголоо.


















