Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дархан-Уул аймагт 1.5 км шороон зам засав

“Өсөх урам” компани өөрийн хөрөнгөөр засварласан нь иргэдэд ихээхэн дэм боллоо.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дархан-Уул аймагт 1.5 км шороон зам засав
Дархан-Уул аймагт 1.5 км шороон зам засав. Зураг: МҮОНРТ

Дархан-Уул аймагт 1.5 км шороон замыг сайжруулан засчээ. Тус аймгийн Дархан сумын 15 дугаар баг долоон мянга гаруй иргэнтэй. Үүний талаас илүү хувь нь дээрх багийн 10 дугаар хэсэгт амьдардаг. Энэ хэсгийн машин зам эвдэрч элэгдсэн, бороо цас орсон үед ус, шавар их хэмжээгээр тогтдог аж. Тиймээс “Өсөх урам” компани өөрийн хөрөнгөөр засварласан нь иргэдэд ихээхэн дэм боллоо. Түүнчлэн эдийн засаг хүндрэлтэй байгаа энэ үед хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд орон нутгийн бүтээн байгуулалтад идэвхтэй оролцож байгааг Дархан сумын ЗДТГ-ын дарга О.Хүрэлчулуун ярьсан юм.

Хуваалцах