Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дархан-Уул аймагт 1476 шалгуулагч элсэлтийн шалгалт өгөхөөр бүртгүүлжээ

2025 оны элсэлтийн шалгалтыг энэ сарын 18-21-ний өдрүүдэд зохион байгуулна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дархан-Уул аймагт 1476 шалгуулагч элсэлтийн шалгалт өгөхөөр бүртгүүлжээ
Дархан-Уул аймагт 1476 шалгуулагч элсэлтийн шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Зураг: МҮОНРТ

2025 оны элсэлтийн шалгалтыг энэ сарын 18-21-ний өдрүүдэд зохион байгуулна. Өнөөдрөөс Монголын түүхийн хичээлээр шалгалт эхэлсэн. Дархан-Уул аймагт 1476 шалгуулагч элсэлтийн шалгалт өгөхөөр бүртгүүлсний 121 нь өмнөх оны, 1355 нь энэ жилийн төгсөгчид байна. Шалгуулагчид нийт 10 судлагдахуунаар элсэлтийн шалгалт өгнө.

Аймгийн хэмжээнд бүртгүүлсэн шалгуулагчдийн сонгосон хичээлүүдээр нь авч үзвэл

  1. Математик -1106

  2. Англи хэл -1039

  3. Нийгэм судлал - 810

  4. Физик - 454

  5. Монгол хэл - 389

  6. Хими - 262

  7. Биологи - 247

  8. Түүх - 38

  9. Орос хэл - 27

  10. Газарзүй - 16 шалгуулагч тус тус ЭШ өгөхөөр бүртгүүлжээ.

Хуваалцах