Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дархан-Уул аймагт “Аяга сүү” төсөл хэрэгжиж байна

Дархан-Уул аймгийн хэмжээнд эрүүл мэндийн байгууллагын хяналтад хөгжлийн бэрхшээлтэй 469 хүүхэд байдаг.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дархан-Уул аймагт “Аяга сүү” төсөл хэрэгжиж байна
Дархан-Уул аймагт “Аяга сүү” төсөл хэрэгжиж байна. Зураг: МҮОНРТ

Дархан-Уул аймгийн хэмжээнд эрүүл мэндийн байгууллагын хяналтад хөгжлийн бэрхшээлтэй 469 хүүхэд байдаг.

Эдгээр хүүхдийн асаргаа, сувилгаа, эцэг эх, асран хамгаалагч нарын үйлчилгээнд зориулсан “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асаргаа, эмчилгээний төв”-ийг 2005 оноос ажиллуулж, жилд саажилттай 120, хөдөлгөөний хоцрогдолтой 60, тархины хүчилтөрөгчийн дутагдалтай 110, гилжгий 30, булчингийн сулралтай 50 гаруй хүүхдэд асаргаа, сувилгаа, хөдөлгөөн засал, бариа заслыг хийж байна.

Эмчилгээ, асаргааны үр дүнд саажилтыг 10-13 хувь, бусад хөгжлийн хоцрогдлыг 100 хувь эрүүлжүүлжээ.

Эдгээр хүүхдүүд нь энэ төвд ирээд удаан хугацаанд байдаг тул халуун сүү, таргаар үйлчлэх “Аяга сүү” төслийг Эрүүл мэндийн газрын хүүхдийн ерөнхий мэргэжилтэн Д.Цэвээндулам, сувилагч Д.Алтанцэцэг нар бичиж, “МВМ” ХХК-д хандсан байна.

Тус компани нь нийгмийн хариуцлагын дагуу хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд өгөх “Аяга сүү” төслийг дэмжин, энэ сарын 1-ний өдрөөс эхлэн хүүхдүүдийг сүүгээр хангаж, хөгжлийн бэрхшээлтэй 30, суурь өвчтөй 45, нийт 75 хүүхдэд 105 литр сүү, таргийг өгөөд байна.

Түлхүүр үг:Дархан-Уул аймагт “Аяга сүү” төсөл хэрэгжиж байна
Хуваалцах