Дархан-Уул аймагт дахин төлөвлөлтийг анх удаа амжилттай хэрэгжүүллээ
Дархан сумын үндсэн тосгоны дахин төлөвлөлтийг хийх ажлын хүрээнд иргэдийн дунд нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж, төлөвлөлтөд хамрагдах 148 өрхийн 130 өрх нь буюу 87 хувь нь дэмжсэн санал өгсөн байна.
Мэдээллийн алба

Дархан сумын үндсэн тосгоны дахин төлөвлөлтийг хийх ажлын хүрээнд иргэдийн дунд нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж, төлөвлөлтөд хамрагдах 148 өрхийн 130 өрх нь буюу 87 хувь нь дэмжсэн санал өгсөн байна.
Улмаар 2018 онд Дархан сумын зургаадугаар багийн 61 дүгээр брак байрыг буулгаж, тус газарт 60 айлын таван давхар орон сууцыг ”Минж проперти” ХХК барьсан.
Өнөөдөр 61, 62, 63 дугаар брак байрны оршин суугчидтай аймгийн удирдлагууд уулзалт хийж үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргахад шаардлагатай бичиг баримт, орон сууцны нөхцөл сайжруулах гэрээг шинэчлэн байгууллаа.
Энэ сарын 7-ны өдөр дээрх 24 өрх айл орчин үеийн шаардлагад нийцсэн тохилог орон сууцныхаа түлхүүрийг гардан авах юм.
Эх сурвалж: Дархан-Уул аймгийн ЗДТГ


















